50 настай эмэгтэйд хийсэн элэг тайрах хагалгаа амжилттай боллоо

Ховд аймагт Хавдар судлалын үндэсний төв, Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нар хамтран 50 настай эмэгтэйд элэгний хорт хавдар тайрах хагалгааг амжилттай хийжээ.
50 настай өвчтөн Э нь өнгөрөгч өвөл элэгний хорт хавдар гэсэн оноштойгоор, ХСҮТ болон Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн хяналтад оржээ. Ховд аймгийн хэмжээнд элэгний В, С вирустэй 624 хүн байнга хяналтад байдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд 147 хүнд эмчилгээнд хамрагдаж байв.
Хагалгааг ХСҮТ-ийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын их эмч Э.Дөлгөөн, аймгийн БОЭТ-ийн мэс заслын тасгийн их эмч Г.Шижир нарын удирдсан 10 хүн хийж гүйцэтгэсэн байна.