Мэргэжлийн боксын дэвжээнд хүч сорьж буй олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт арав дахь тулаандаа Колумбын боксчин О.Эскандонг хүнд цохилтоор ялж, чансаагаараа Дэлхийн 10-т эрэмбэлэгдсэн. Тэгвэл WBC холбооноос өчигдөр тамирчдын чансааг шинэчлэхэд “King Tug” хочтой тэрбээр тавдугаар бичигдэв.
Эл чансааг мэргэжлийн боксын дэвжээнд 13 тулалдахдаа бүгдийг нь хүнд цохилтоор ялсан Флиппиний Марк Магсаё тэргүүлж, Доминканы К. Марреро, АНУ-ын Ж.Диаз, Катарын К.Галахад нар эхний тавд багтжээ.
1 comment
Баяр хүргье. Мундаг хүү шүү.