Их Британийн дуучин Робби Уильямс Москва хотын Лужник цэнгэлдэх хүрээлэнд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтэд оролцож, уран бүтээлээ хүргэхдээ телевизийн эфирээр дунд хуруугаа гаргаж дэлхий нийтийг алмайрууллаа.
Түүний ингэх болсон шалтгаан нь дарамтлах гэж оролдсон нөхдөд хариу барьсан байх магадлалтай гэнэ.Учир нь ДАШТ-ий нээлтэд оролцох нь тодорхой болсон өдрөөс эхлэн Уильямст дарамт ирсэн байна. Харин нээлтийн ажиллагааг найруулсан нэртэй уран гулгагч Илья Авербух “Ийм үйл гаргасныг хараад нүдэндээ ч итгээгүй. Би үүнийг хий гэж хэлээгүй. Уильямс Орос оронд хандаж дунд хуруугаа гаргаагүй гэдэгт итгэлтэй байна” хэмээн өөрийг нь тойрон бүчих сэтгүүлчдэд ярьжээ.