2018-06-15 11:421min00

Фэйсбүүк: Найман хувийн зээлд хамруулна гэж мөнгө залилжээ

fba

Хуурамч фэйсбүүк хаягаас орон сууцны найман хувийн зээлд хамруулж өгөх нэрийдлээр мессенжерээр холбогдож данснаас нь хоёр сая нэг зуун мянган төгрөг залилсан хэрэг өчигдөр гарчээ. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав. Мөн тухайн хэрэглэгчийг мэдээллээ сайтар нягтлан шалгахыг зөвлөв.