Хvний сэтгэхvйн хамгийн нууцлаг зvйлсийн нэг нь далдыг харахуй юм. Далдыг харах буюу ирээдvйд болох vйл явдлын талаарх бодитой мэдээллийг єгєхтэй олон хvн тулгарч, зарим нь vгvйсгэн, зарим зєвшєєрч байсан.
“Далдыг хардаг” гэсэн брэнд имижтэй хvмvvс ч янз бvр. Дэлгvvр, зах мэтийн хvн олноор цуглардаг газар суун чулуу татдаг ядруу гэмээр хvмvvсээс єгсvvлээд хаанаас авсан, хэн єгсєн нь мэдэгдэхгvй баахан цол хэргэм, гуншинтай сvртэй, бараатай хvртэл янз янз.
Эдгээр хvмvvс дэлхий дахиныг хамарсан глобаль vйл явдлаас єгсvvлээд гэрийнхээ босгонд бvдэрч унах хvртэл янз бvрийн агуулга, ач холбогдолтой vйл явдлыг зєгнєж, тэдгээрээс зарим нь биелж, зарим огт биелдэггvй.
Гэхдээ хэдэн мянган хvний гэрчилж, нотолсон, яагаад ч vгvйсгэх аргагvй далдыг харсан тохиолдол нь хэзээ ч єєрийгєє далдыг хардаг гэж байгаагvй эгэл хvнтэй тохиолдсон нь хачирхалтай. Энэ явдал 19-р зууны сvvл vеэр Америкийн Бостон хотноо болсон юм. Бостон хотноо гардаг “Глобус” нэртэй сонины редактор Эдуард Сэмсон гэгч нь 1883 оны наймдугаар сарын 29-ний шєнє сонинд орох материаул бvрдvvлсээр редакц дээрээ хоножээ. /Сэмсон нь дэлхий дахинд болсон vйл явдлыг цуглуулан гаргах vvрэгтэй байв./ Гэтэл шєнийн гурван цагийн vед аймшигтай хар дарж зvvдлэн сэрсэн даруйдаа зvvдээ бичсэн байна. Тэрээр Суматр болон Явалуудын дунд орших Праломе нэртэй жижигхэн арал дээр галт уулын асар хvчтэй дэлбэрэлт болж, хэдэн мянган хvн халуун лавын урсгалд єртєн амьдаараа шатаж vхэцгээн, арлаас нь ердєє багахан хэмжээний галт уулын тогоо тєдий зvйл vлдсэн талаар бичээд, цаасан дээрээ «Онц чухал» гэсэн тэмдэглэгээ хийгэдэ орхиж. Yvнийхээ дараа амарч, нойр авахаар гэртээ хариад унтаад єгч. Эзгvй хойгуур дарга нь редакцаараа ороод гарахдаа “Онц чухал” гэсэн тэмдэглэгээтэй Сэмсоны бичлэгийг хараад эхний нvvрэн дээрээ «Дэлхийн хамгийн аймшигтай сvйрэл гарлаа» гэсэн гарчигтайгаар хадаас болгоод нийтэлчихэж.
Хvн тєрлхтєний тvvхэнд хэзээ ч гарч байгаагvй аймшигт дэлбэрэлтийн талаар Америкийн бvх сонин хэвлэлvvд “Глобус” сониноос мэдээцгээж, дуу дуугаа авалцан бєєн сенсаци дэгдээв. Гэтэл тєд удалгvй газрын зураг дээр Праломе нэртэй ямар ч арал байхгvй болох нь тодорхой болоход хєєрхий Сэмсоныг нэн даруй ажлаас нь хєєчихєв. Ингээд ч зогсохгvй олон мянган уншигчиддаа ямар ч ул vндэслэлгvй худал мэдээлэл тарааж мэхэлсэн гэдгээ хvлээн зєвшєєрєх гэсэн хvнд асуудалтай тулагрлаа. Уучлал хvссэн залрууллга гаргах гэж байтал нь сонин vйл явдал ар араасаа тохиолдож эхлэв. АНУ-ны баруун эрэг асар єндєр хvчтэй давалгаанд дайрагдаж, энд тэндээс Энэтхэгийн далайд ямар нэгэн аймшигт зvйл болсон талаарх мэдээ ирж эхлэв. Малай болон Энэтхэг асар єндєр давалгаанд єртєж, vерт автав. 800 мянган гаруй хавтгай дєрвєлжин км талбайты газар нутагт тэнгэрээс vнэс унаж эхэлжээ. Сонин нь харин vvгээр далимдуулан залруулга гаргахаа тойр хойшлуулахаар шийдэв. Ахиад хэдэн єдєр болохд нь урьд хожид ажиглаж байгаагvй аймшигтай осол, сvйрэл ямар ч байсан болсон гэдэг нь тодорхой боллоо. Австралид умард зvгээс гарсана асар хvчтэй дэлбэрэлийн чимээнд чичрэн доргиж байсан гэх мэдээ ирлээ. Мексик болон Ємнєд Америкийн эргийн бvс нутаг асар хvчтэй давалгаанд єртсєн байна. /Хожим нь энэ давалгаа дэлхийг бvтэн тойрсон болох нь тогтоогдсон юм./
Ингээсээр Энэтхэгийн далайн боомтуудад зангуугаа хаясан усан онгоцнууд Зондын хоолойд /Ява, Суматр арлуудын хооронд оршдог/ Кракатау нэртэй галт уул дэлбэрч бvхэл бvтэн арлыг хvмvvстэй нь сєнєєсєн тухай баталгаатай мэдээг хvргэж ирэв. Дэлхийн агаар мандлын даралт єєрчлєгдєж, дэлбэрэлтийн долгион нь дэлхийг гурван удаа тойрсон асар хvчтэй дэлбэрэлт болж, дэлбэрэлтийн долгионыг цаг агаарын судалгааны бvх станцууд мэдэрсэн нь тогтооход Сэмсоний нэр хvнд сэргэсэн нь мэдээж.
Улмаар Сэмсоныг редакц дээрээ зvvдлээд хар дарж байх яг тэр vед Кракатау уул дэлбэрсэн гэдэг нь ч батлагдсан боловч яагаад дэлбэрч сєнєсєн арлын нэрийг Кракату биш харин Праломе гэж нэрлэгдсэн нь л ойлгомжгvй vлджээ. Гэтэл тєд удалгvй Холландын тvvхийн холбоо нь Кракату арлыг нутгийн уугуул иргэдийн хэлээр Праломе гэж тэмдэглэсэн маш эртний карт олсон болохоо мэдэгдэснээр нууцлаг нэрний учир ч олдсон юм.