Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд өчигдөр 20:10-20:40 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас үер бууж, дөрвөн настай хүү амиа алджээ. Тус сумын нэгдүгээр багийн иргэн Ж-гийн хүү И нь усанд осолдож нас барсан тухай мэдээлэл өчигдөр орой 21.00 цагт ирсэн байна.
Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Х.Чинзоригоор ахлуулсан 7 алба хаагч, 1 автомашинтай 21:30 цагт явж Хутаг-Өндөр суманд 23:45 цагт очсон байна. Улмаар хүч нэмэгдүүлэн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.