Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 23-25 градус дулаан байна. Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг.  Нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.  Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор болон Монгол Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн