“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн шийдвэрийг шүүхээс цуцалжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ бүтцийн өөрчлөлт хийх асуудлаар зургадугаар сарын 06-нд хуралдаж, нэр бүхий гурван албан тушаалтанг өөрчлөн томилох асуудал хэлэлцсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. Улмаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төрөөс томилогдсон ТУЗ хуралдаж бүтцийн өөрчлөлт хийсэн шийвэрийг шүүхээс цуцалсан байна.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн дагуу 6-р сарын 12-ны болон 6-р сарын 14-ны өдрийн захирамжаар дараах даалгавруудыг өгсөн аж.
Үүнд,
-Төрөөс томилогдсон “Монголросцветмет” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд удирдамж, чиглэл өгөхгүй байхыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт,
-Төрөөс томилогдсон ТУЗ-д дахин хуралдах, аливаа шийдвэр гаргахгүй байхыг ТУЗ-д,
-Төрөөс томилогдсон ТУЗ-ийн дарга болон Ерөнхий захирал нарт ТУЗ-өөс гаргасан аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байхыг шүүхээс тус тус даалгасан байна.