2018-06-13 15:051min00

Монгол Улсын нэг иргэнд 24 сая төгрөгийн өр ногдож байна

ur

Манай улсын нийт гадаад өр 27.4 тэрбум ам.долларт хүрч, нэг иргэнд 24 сая төгрөгийн өр ногдож байгааг эдийн засагчид мэдээлж байна.

Эдийн засагч, судлаачид Монгол Улсын өрийн асуудлаар судалгаа хийж “Монгол улсын өрийн саарал ном”-ыг гаргажээ. Номонд Монгол Улсын өр ямар түвшинд хүрсэн, цаашлаад бусад улс орнуудтой харьцуулан судалгаан дээр тулгуурлаж ард түмэнд мэдээлэл өгөх, байр сууриа илэрхийлэх зорилготой аж. Цаашид Засгийн газар өрийн асуудлаар богино, дунд, урт хугацаандаа ямар бодлого баримтлах шаардлагатай талаар зөвлөмжийг хүргүүлжээ.

Тэргүүлэх эдийн засагчдын зөвлөлөөс Монгол Улсын өрийн саарал ном зөвлөмжийг Ерөнхий сайдад хүргүүлэхээ мэдэгдлээ.