Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Загаст нуур” гэх газар хоёр настай хүү ор сураггүй алга болоод найм хонож байна. Тус аймгийн Онцгой байдлын албаны Эрэн хайх аврах ангийн албан хаагчид 11-ний өдөр хүртэл эрлийн ажиллагаа явуулж, олоогүй тул гэрийнхнийх нь зөвшөөрлөөр хайлтыг зогсоожээ. Мөн Дорнод аймгийн Сэргэлэн сумд алга болсон хоёр настай охиныг эрэн хайх ажиллагааг өчигдөр түр зогсоож, өнөөдрөөс үргэлжлүүлж байна.