УИХ-ын гишүүн Д.Гантулга өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Энэ асуудал одоо Д.Мурат гишүүнд хамаатай болж үлдлээ. Барьцах ханьгүй болсон түүний хувьд ямар алхам хийх бол гэх яриа, таамаг олон нийтийн дунд өрнөж эхэллээ.
УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл Д.Оюунхорол өнгөрсөн баасан гаригийн чуулганаар Д.Мурат, Д.Гантулга нарыг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн тогтоолд хориг тавих хүсэлтээ Ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа билээ. Ерөнхийлөгчийн хувьд одоогоор Д.Муратыг хэрхэх вэ гэдэг нь одоогоор нууц. Гэхдээ тэрбээр Д.Гантулга гишүүн шиг нийгмийн сэтгэлзүйг мэдэрч сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлт гаргахгүй бол өөрийг нь хамгаалан авч үлдсэн УИХ-ын тогтоолын төсөлд хориг тавихыг үгүйсгэхгүй. Харин сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргавал өөрийнх нь болоод намынх нэр хүндэд сайнаар нөлөөлөх ч юм билүү.
1 comment
мунаг мурат боовоо бариад улс төрөөс зайлаач, ичдэггүй новшоо, боовныхоо зургыг дахиад интернетэд тавиач, лалараа