Нэг. Соёлтой эр ямагт биеэ зөв авч явахыг хичээдэг. Хүүхэмсэг эр хэн нэгнийг өөр лүүгээ татахыг л чухалчилдаг.
Хоёр. Соёлтой эр хэлсэн үгэндээ эзэн болдог. Хүүхэмсэг эр зөвхөн үйл хэрэгтээ л үнэнч ханддаг.
Гурав.Соёлтой эр эмэгтэй хүнийг ямагт хүндэлж өмнөө оруулдаг. Хүүхэмсэг эр эмэгтэй хүнийг урдуураа зүгээр өнгөрүүлдэггүй.
Дөрөв. Соёлтой эр эмэгтэй хүнийг өөрийн сайн чанараар татдаг. Хүүхэмсэг эр худал үг, хуурамч үйлдлээрээ эмэгтэй хүний толгойг эргүүлдэг.
Тав. Соёлтой эр хэн нэгэн хатагтайг бүдэрч унахад босоход нь тусалдаг. Хүүхэмсэг эр хажууд өөрөө унана.
Зургаа. Соёлтой эр өглөө бүр сахлаа хусдаг. Хүүхэмсэг эр орой бүр сахлаа хусдаг зуршилтай.
Долоо. Соёлтой эр ресторанд сyyгaa хүүхэнтэй танилцахыг хүсвэл санаагаа аятайхан ойлгуулдаг. Хүүхэмсэг эр эмэгтэй хүн төлбөрөө хийсний дараа очиж танилцдаг.
Найм. Соёлтой эр үдэш орой эмэгтэй хүнийг хүргэж өгөхдөө гэрт нь орж аяга кофе уух саналаас эхний удаад татгалздаг. Хүүхэмсэг эр гэрт нь бүү хэл оронд нь орохыг чухалчилдаг.
Ес. Зарим хүмүүсийн үзэж буйгаар соёлтой эр гэдэг нь хүүхэмсэг эрийн нэгэн төрөл гэнэ. Гэхдээ эрч нь суларсан, хор хөнөөл багатай хувилбар нь ажээ.
Эх сурвалж: “Эрүүл мэндийн жор” сонин
2 comments
ХҮҮХЭМСЭГ ЭР БАЙСАН НЬ ХАМААГҮЙ ДЭЭР ЮМ БАЙНА. ЭРЧ ХҮЧ НЬ СУЛАРСАН СОЁЛТОЙ ЭР ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ
Соёлтой эр бэлгийн сулралтай болохоороо сандардаг байх. Хүүхэмсэг эр эр хүйстнийхээ үүргийг биелүүлэхийн эрмэлздэг байх. Энэ бүхнийг Энгэрээ нээх нээхгүйг Эрдэнэчимэг шиг Архи , тамхи, секс бүх юм гэж хэлдэг хүн л шиидэх ажил ш дээ.