“Орон нутгийн хѳгжилд аялал жуулчлалын нѳлѳѳ” сэдэвт уулзалт сургалтын тэмдэглэл
Монголд минь урин дулаан цаг ирж, байгаль дэлхий сэргэхээр хүмүүс эх орныхооо хамгийн сайхан байгальтай газруудаар аялцгаадаг. Ѳвѳг дээдсийн минь цус, хѳлс, ухаанаа шавхан байж үлдээсэн газар нутагт аялж үзэх, биширч бахдах сайхан байгальтай газар мундахгүй.
Тэр болгонд бид “Монгол эх орон минь ямар сайхан байгальтай юм бэ?”, “Тэр магтаж бишрээд байдаг Швейцараас дутах юм ердѳѳ ч алга”, “Ийм уудам сайхан газар нутагтай оронд хүн болж мэндэлсэн бид ямар их азтай, аугаа хүвь тавилантай юм бэ?” хэмээн дуу алдацгаана. Сүүлийн жилүүдэд Монголд дэлгэрэн хѳгжих хандлагатай байгаа “Дотоодын Аялал Жуулчлал” ын хѳгжилд анхаарлаа хандуулах цаг болжээ. Машинаа асааж унаад дуртай газраа зугаалан цэнгэж байгаа бид ѳѳрсдѳѳ олон тѳвѳгтэй асуудлуудыг бий болгож байнаа.