2018-06-08 16:171min07

Нэг өдөр баривчлагдсан С.Баяр, Ч.Сайханбилэг нар суллагдлаа

sanaa

Хорих 461-р ангиас хоёрдугаар эмнэлэгт шилжсэн Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллах хүсэлтийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд 15:00 цагаас хэлэлцэж, суллах шийдвэр гаргалаа.

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хилийн хориг тогтоож, батлан даалтад гаргах санал шүүхэд хүргүүлсэн юм. Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров шүүхийн шийдвэртэй холбоотойгоор “Шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тавихаар боллоо. АТГ болон прокурорын зүгээс цаашид цагдан хорьж шалгах шаардлагагүй гэсэн хүсэлт ирүүлснийг  шүүх хүлээж аваад хорих арга хэмжээг цуцалж, хилийн хориг тавьсан” гэх товч мэдээлэл өгчээ. Мөн  С.Баярын цагдан хорин асуудлаар прокуророос ирүүлсэн хүсэлтийг шүүх хэлэлцэн, хүлээн авч суллах шийдвэр гаргажээ.

АТГ-аас Ерөнхий сайд нарыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд баривчилснаас хойш хоёр сар гаруй хугацаанд ШШГЕГ-ын хорих 461 дүгээр ангид хоригдох хугацаандаа С.Баяр, Ч.Сайханбилэг нарын архаг хууч өвчин нь сэдэрснээр гурвадугаар шатлалын эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн билээ.