“Намайг улс төрд байгаа болохоор баалдаг”

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар нар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Сангийн сайд байхдаа өөрийн “Хурд” группэд НӨАТ-ын буцаан олголт нэрээр 36 тэрбум төгрөгийг хуваарилсан хэмээн мэдээлсэн. Үүнийг нь УИХ-ын Ёсзүйн дэд хороо авч хэлэлцэн, шийдвэр гаргасан талаар гишүүн Б.Чойжилсүрэн сэтгүүлчдэд дуулгалаа. Дээрх мэдээллийн дагуу тэрбээр шалгуулахаар Ёс зүйн дэд хороонд хандсан юм байна.
Дэд хороо түүний тайлбар болон холбогдох баримтад үндэслэн гишүүний ёсзүйн дүрмийг зөрчөөгүй гэж үзсэн гэнэ. Энэ үеэр түүнээс “Таны 50 хувийг нь эзэмшдэг компани уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Улстөрч, нэр хүндтэй бизмесмэний хувьд та энэ ордоос татгалзчихаж болдоггүй юм уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Намайг улс төрд байгаа болохоор л баалаад байгаа юм. Дээрх талбайд миний хувь эзэмшдэг компаниас гадна таван компани үйл ажиллагаа явуулдаг. Түүнээс биш хууль зөрчсөн зүйл байхгүй” хэмээн хариулав.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин