Оросын сэтгүүлч Аркади Бабченко Украины нийслэл Киев хотноо байрлах гэртээ буудуулсан байдалтай олдсон талаар BBC агентлаг мэдээлжээ.
41 настай Бабченко эхнэрийнхээ хамтаар гэнэтийн халдлагад өртөж, эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураасан байна. Тэд их хэмжээний цус алдсан байсан аж. Чехийн нийслэл Прагаас Киев рүү шилжиж ирсэн бөгөөд Кремлийн асуудлыг их шүүмжилдэг байжээ. Бабченко Украйны АTR телевизэд хөтлөгч, дайны сурвалжлагчаар ажилладаг байсан аж.
Түүнийг хэн хөнөөв?
Украины цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ярослав Тракалогийн хэлснээр сэтгүүлч эр нуруун тус газраа хэд хэдэн удаа буудуулж амиа алдсан хэргийг шалгаж байна гэж мэдээлжээ. Мөн зарим эх сурвалжийн мэдээлснээр алуурчин Бабчинкег дэлгүүрээс талх авчихаад харих замд нь дагаж, улмаар амь насанд нь халдсан байж болзошгүй гэнэ. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Бабченкогийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлээд Украйны тал энэ хэрэгт шуурхай мөрдөн байцаалт явуулахыг хүсчээ.
Сэтгүүлч эр эхнэрийнхээ хамт халдлагад өртөхийнхөө хэдхэн цагийн өмнө фэйсбүүктээ дөрвөн жилийн өмнөх энэ өдөр ямар азтай байснаа дурссан байжээ. Мөн Украйны цэргүүдтэй хамт нисэх төлөвлөгөөтэй байгаагаа хуваалцсан байсан гэнэ.
Б.Цэцэг
2 comments
Ум ма ни бад мэ хум. Хайран залуу гэр бүл.
ivanuud hiigee biz