Өглөө босоод яарч, сандарсан хүмүүс өглөөний цай уух байтугай хам хум хувцаслаад зарим нэг зүйлээ мартаж орхиод гардаг. Таны энэ муу зуршил цөсний хүүдийнд шингэн удаан хуримтлагдаж, цөс өтгөрөлт явагддаг. Энэ нь цаашлаад цөсний чулуу үүсэх, цөсний хүүдийнд үрэвсэл бий болгох зэрэг өвчин эмгэгт хүргэдэг.
Олон удаагийн өглөөний цайнаас хоцорвол хүний биеийн хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагддаг байна. Өглөөний цайгаа тогтмол уух нь эрүүл мэндэд ашигтай гэсэн судалгаа маш олон бий.
Тухайн өдөр ажиллах эрч хүч, энергийг өглөөний цай унднаас авч байдаг. Мөн нэгдүгээр хоолноос татгалзаж, аль болох шөлтэй хоол, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглдэх нь тохиромжтойг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
Өглөө цай ууж гарах нь таныг илүү өөдрөг болгож, аливаад эерэг хандахад туслах юм. Та хэдэн ч настай байсан уур бухимдал, сөрөг сэтгэгдлээс хол байхыг хүсвэл өглөөний цайгаа тогтмол уух хэрэгтэй.
Эрдэмтэдийн судалснаар таргалалттай хүмүүсийн 75% нь өглөөний ундаа уудаггүй зуршилтай байдаг. Турах хүсэлтэй эмэгтэйчүүдийн гол алдаа бол өглөөний цайг цэснээс хасчихдаг явдал юм. Ингэснээр турахад нөлөөлнө гэвэл эндүүрэл. Учир нь өглөө амандаа юу ч хүргээгүй хүн үдийн цайны үед хэтрүүлэн идчихдэг.