Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цалин хөлс нэмэгдүүлэх асуудлаар шуурхай ажлын хэсэг байгуулж Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэдгээ МҮЭ-ийн холбооны удирдлагуудад хэллээ. Эл асуудлаар тус холбооны төлөөллүүд өнөөдөр Сангийн сайдад бараалхаж, хурдан шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
Эмч нар тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн төв талбай дээр цалин нэмэгдүүлэхийг шаардаж долоо хоног гаруй суулт зарласан билээ.