Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2018 оны 05 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 22-24 хэм дулаан байна.
2018 оны 05 дугаар сарын 20-ноос 05 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.
Салхи 20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, 23-нд зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.
20-нд баруун аймгуудын нутгаар, 21-нд ихэнх нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарна.