2018-05-18 11:301min01

МСҮТ-ийн суралцагчдад 70.000 төгрөг олгохоор болов

UIH

Өнөөдөр УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг МСҮТ-д суралцагчдад олгодог байсан 70,000 төгрөгийг сэргээх санал гаргаж, хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. Тэрбээр “МСҮТ-д суралцагчдад олгодог байсан 70,000 төгрөгийг сэргээх санал маань чуулганы хуралдаанд 2 хүний илүүгээр дэмжигдлээ. Дипломтой ажилгүйчүүдийн тоо буурч эрэлт хэрэгцээтэй  мэргэжилтнүүд бэлтгэх санхүүгийн эх үүсвэр  ирэх оны төсөвт суух боломж нээгдлээ” хэмээн твиттер хуудсандаа жиргэсэн байна.

 

1 сэтгэгдэлтэй

  • Гана

    2018-05-20 18:09 at 18:09

    Хайран мөнгө.Ямар ч чадваргүй,хоосон толгойнууд бэлтгэдэг энэ МСҮТ дэндүү олон болсон.70000 сургаар олон олон ийм оронцог сургуулиуд бий болно доо.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй