Энэ сарын 1-нээс эхлэн БНЧУ-ын визний журамд өөрчлөлт орж, хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус улсын Засгийн газраас “Монголоос ажилчин авах тусгай горим”-ыг баталсан байна. Тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский
“Миний хувьд Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ виз олголттой холбоотой үүсдэг үл ойлголцлыг таслан зогсоох зорилго тавин ажиллаж байгаагаа энэ ярилцлагаар дамжуулан уламжилъя. Монголчуудын ихэнх гомдол яг үнэндээ утсаар цаг авах шаардлагатай холбоотойгоор утсаа авахгүй байна, холбогдохгүй байна, бодлогоор хязгаарлаж байна гэсэн агуулгатай байдаг. Шинэ горим үүнийг өөрчлөх боломжтой юм. Ингэхийн тулд хоёр дахин нэмэгдэж байгаа хөдөлмөр эрхлэлтийн өргөдлийн мянган хүний бүртгэлийг нь утсаар авах шаардлагагүй боллоо гэж ойлгож болно. Тухайн компани нь Монгол Улс дахь төлөөлөгчөөр дамжуулах, эс бол өөрийн компанид ажиллаж буй монгол ажилтнаараа дамжуулан ажилд орох сонирхолтой хүнтэйгээ холбогдоно. Эсвэл монголчууд маань интернетээр дамжуулан өөрийн мэргэжилд ойр, ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой байгаа салбарынхаа компанийг өөрсдөө олж өргөдлөө гаргах боломжтой” хэмээжээ.
Ажил олгогч компаниуд нь Чехийн Үйлдвэр, худалдааны яамнаас ажиллах хүчин авсан тусгай зөвшөөрөлтэй байх ёстой аж. Эдгээр зөвшөөрөлтэй компанийн нэрсийг БНЧУ-ын Элчин сайдын яамны албан ёсны вэб хуудасаар https://www.mzv.cz/ulaanbaatar/mn/index.htmlхарж болох аж. Тухайн виз мэдүүлэгч нь ажил олгогч буюу компаниасаа ярилцлагын тов аваад, үүнийхээ дараа өргөдлөө өгөх юм байна. Ингэхдээ тухайн ажил олгогч компани ажил горилогчид цагийн мэдээллийг Элчин сайдын яаманд хүргүүлснээр виз мэдүүлэгч ярилцлаганд орох аж. Энэ тохиолдолд ярилцлагын цагийг урагшлуулах, хойшлуулах боломжгүйн дээр өөрийн биеэр хүрэлцэн ирээгүй тохиолдолд автоматаар цуцлагдана. Ингэснээр Чехийн Элчин сайдын яамнаас ярилцлагын цаг авч өгнө, виз гаргаж өгнө гэх мэт хууль бус үйл ажиллагааг бүрэн таслан зогсоох боломжтой гэнэ. Тус яам сардаа 84 виз мэдүүлэгч хүлээн авдаг байна.
1 comment
boljdee