Оюутолгойн гэрээнд нэр нь яригдаж, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаад буй Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарын хоригдох хугацаа дуусч буй. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлээд байгаа аж.
Тэд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй юм. Мөн ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Ариунсанг өвчний учир батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан байна.