Дэлхийн хамгийн том жорлонд амьдардаг хувь тавилантайгаа эвлэрье

Нийслэлийнхэн цэвэр агаараар амьсгалахаа болиод удаж буй. Өвөлдөө утаа, зунд нь хөрсний бохирдоол, цэвэрлэх байгууламжийн өмхийгөөр амьсгална. Хотын захиргаанаас нийслэлийн цэвэрлэх байгууламжийн лагийг 50-60 хувиар бууруулна гэж ярьж байгаа ч одоогоор тодорхой арга хэмжээ авсан зүйл алга. Тиймээс ч дэлхийн хамгийн том жорлонд амьдардаг хувь тавилантайгаа эвлэрхээс өөр яалтай билээ. Өнгөрсөн амралтын өдөр өмхийгөөр амьсгалсан Улаанбаатарчууд бухимдахдаа сошиалд ийм сэтгэгдэл үлдээж байв.