2018-05-14 17:321min08

“Алцгар шар” амт авчирсан Тэмкаг “жүжигчин” мэргэжлээр нь гадуурхав

Temuka

Долоо хоног бүрийн ням гарагийн үдэш тив дэлхийн 8 алдартан нэгэн тайзнаа чуулж, гайхалтай уран бүтээлээрээ үзэгч танд бэлэг барьдаг шоу бол Endemol Shine Group-ийн “Яг түүн шиг”. Тус шоуны   шинэ улирлын хоёр дахь дугаар өчигдөр гарч A sound хамтлагийн дуучин Тэмүүлэн алдарт  “Beatles” хамтлагийн дуучин Жонн Ленонны дүрийг бүтээснээрээ  гурван сая төгрөгийн шагналын сантай ялагчаар тодорсон. Гэвч “алцгар шар” авьяаслаг, хөдөлмөрч бүсгүй Д.Укаг тайзан дээр авчирсан Тэмкаг  шүүгчид үнэлсэнгүй юу эсвэл ялгаварлан гадуурхав уу.

Үзэгчдийн сэтгэлийг гонсойлгож, урмыг нь хугалаад авсан зүйл нь шүүгч  “википедиа” хочит  М.Ганхүү, дуучин Х.Оюунбилэг нар оноогоо өгөхдөө Тэмкад “Миний дүү жүжигчин юм чинь”, “Чи жүжигчин мэргэжлийн хүн болохоор ойлгоорой” гэх үгийг хэлж  өндөр оноогоо өгөхөөс татгалзсан.  Уг нь шоуны гол зорилго нь “Яг түүн шиг” л  байх. Үүнд ямар мэргэжилтэй байх нь огт хамаагүй бөгөөд урилгаар жүжигчин хүнийг оролцуулсан атал ингэж мэргэжлээр нь ялгаварлан гадуурхсан нь тоогүй зүйл болов. Гэхдээ жүжигчин Тэмка буюу О.Тэмүүжин Яг түүн шиг байж чадсан.