Орхоны хөндийн үзэсгэлэнт Улаан Цутгалан урсахаа болиод улаан шороогоор уйлж байна. Хүний буруутай үйл ажиллагааны улмаас тэнцвэрт байдал нь алдагдсанаас татарсан гэдгийг нутгийн иргэд болон олон нийтийн сүлжээгээр ярьж байгаа юм. Өвөрхангай аймгийн найман гайхамшигийн нэг болох 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн эл хүрхэрээ тасрах болсон өөр нэг шалтгаан нь хур бороо бага орсонтой холбоотой гэдгийг Бат-Өлзий сумын Засаг дарга М.Жамъяаншарав хэлэв. Тэрбээр “Олон нийтийн сүлжээгээр уул уурхай компаниудаас болж Улаан Цутгалан тасарлаа гэдэг зүйл яригдаад байна. Манай суманд уул уурхай байхгүй ээ, ямар ч холбоогүй. Байгаль экологийн шууд хүчин зүйлээс хамааралтай. аван сарын 20-д гараад бороо хур элбэгшээд ирэхээр хэвийн болдог. Энэ жил бороо орох тун дургүй байна. Ер нь сүүлийн жилүүдэд яг өдийд ингэж тасарчхаад байгаа юм” гэх тайлбар өгчээ.
Улаан цутгалан нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах бөгөөд зуны дэлгэр цагт гадаад, дотоодын иргэдийн үзэхийг хүсэх хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм.