Сүүлийн үед уулын модыг үндсээр нь авчраад Улаанбаатарт булшилж байна гэх шүүмжлэл гарсаар байна. Хувийн хэвшлийн байгууллагууд өөрийн эзэмшлийн зам, талбай, хашаандаа уулнаас том мод авчирч суулгадаг жишээ хаа сайгүй түгээмэл болсон. Тэд үнэхээр ургуулж чадаж байна уу гэдэг нь бас л эргэлзээтэй.
Тэгвэл уулнаас мод булгалан авчирч хотын гудамжинд тарьж буй НЗАА-ны бодлого, үйл ажиллагааг шүүмжилсэний төлөө өнгөрсөн сард ажлаасаа халагдсан БОАЖЯ-ны мэргэжилтэн Ц.Бямбасүрэн өнөө орой С1 телевизийн “Цензүргүй яриа” нэвтрүүлэгт оролцохоор болжээ. Түүнийг ажлаас нь халсан шалтгааныг яамнаас “Төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй хүнийг халж оронд нь өмнө халагдсан байсан хүнийг шүүхийн шийдвэрээр ажилд нь авсан” гэх тайлбарыг өгсөн юм.
3 comments
ОЙН ТҮЙМЭРТ БАЙХГҮЙ БОЛОХООС НЬ ӨМНӨ АВЧИРЧ СУУЛГАСАН НЬ МАШ ЗӨВ ЭНЭ АЖЛЫГ ШҮҮМЖИЛСЭН ХҮН 100 хувь буруу
Тэнэг амьтан бэ. Үрслүүлж тарьсан мод суулгаж байна гэж бодсон чинь байгаль сүйтгэж байсан хэрэг үү.
бямбасүрэн чинь мод тарих төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр очсон иргэдийг миалж суудаг байсан шүү дээ өөрийнхөө бизнесийг хамгаалаж ажил хийсэн хүн рүү дайрч байгаа юм даа