Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрт Хог хаягдлыг дахин боловсруулж, Эко-Паркийн дэд бүтцийг байгуулж, хог хаягдлын менежментийг сайжруулна гэж заасан.
Морингийн давааны хогийн цэгт ландфил үйлдвэр байгуулах, барилгын болон барилга нураалтын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж байгуулах төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр төлөвлөн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах асуудал энэ оны гуравдугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн билээ.
Тэгвэл энэ ажлын хүрээнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Юрген Ригтеринк, МУ-ын Сангийн дэд сайд Х.Булгантуяа болон Нийслэлийн Заса гдаргын орлогч П.Баярхүү нар ‘Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл’-ийн зээлийн гэрээ болон төсөл хэрэгжүүлэх гэрээнүүдэд гарын үсэг зурлаа. Уг үйл ажиллагаа нь Йорданы Хашемын Хаант улсын нийслэл Амман хотноо болж өнгөрлөө.
Эх сурвалж: ULAANBAATAR.MN