2018-05-12 11:581min01

Үүсэн саванд хадгалсан хоол хүнс мууддаггүй

ooc

Монголчууд эртнээс хоол хүнсээ үүсэн саванд хадгалдаг байжээ. Ингэснээр тараг, өрөм, будаа аливаа хүнсний зүйл мууддаггүй байна. Мөн энэ савыг анчдын аяны тогоо гэх нь ч бий.

Учир нь эрчүүд ан гөрөө хийхдээ үүсэн саванд хадгалсан мах ногоон дээрээ халуун чулуу хийж тагласнаар хоол болдог байсан аж. Үүсэн сав гэдэг нь модны үртэсээр хийсэн савыг хэлдэг бөгөөд одоо ч баруун аймгуудад хэрэглэдэг байна.