2018-05-11 11:061min00

Зургаан сартай охиноо байшингийн дээвэр дээрээс шидсэн ухаангүй эцгийг баривчилжээ

zurgaan sar

Өмнөд Африкийн 38 настай эр орон гэрээ нураалгахгүй гэж цагдаа нарт эсэргүүцэл үзүүлэхдээ зургаан сартай хүүхдээ шиднэ хэмээн сүрдүүлжээ.  Цагдаа нарын нэг нь ухаангүй эцэгтэй ярилцаж тохиролцох гэсэн боловч хүүхдийг байшингийн дээвэр дээрээс  шидсэн байна. Түүнийг энэ болчимгүй үйлдэл хийх үед хүмүүс хүүхдээ шид гэж хашхирч байсан аж. Золоор цагдаа нар охиныг газарт унагалгүй эсэн мэнд аварч, ээжид хүлээлгэн өгчээ. Зургаан сартай охиноо шидсэн эцэгийг баривчилсан байна.

Тус улсын Порт Элизабет хотын холгүй орших Квандеши сууринд зөвшөөрөлгүй баригдсан оромжнуудыг нураахаар цагдаагаар хүч нэмэгдүүлсэн ажиллагаа явуулах үед 150 гаруй иргэн эсэргүүцэл үзүүлэх үед дээрх хэрэг гарчээ.

 

 

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй