Шөнийн гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн Ч:29 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/390 дүгээр захирамжаар Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр автозамыг АВТОМАШИНГҮЙ, ШӨНИЙН ГЭРЭЛТ ГУДАМЖ болгосонтой холбогдуулан тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл долоо хоног бүрийн баасан гарагийн 20:00 цагаас даваа гарагийн 04:00 цагийн хооронд тус авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэсэн.
Иймд тус замаар нийтийн тээврийн үйлчилгээний Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал” чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болсон байна. Даваагаас баасан гарагийн 20:00 цагийн хооронд одоо мөрдөгдөж буй шугамын дагуу, харин баасан гарагийн 20:00 цагаас эхлэн ням гарагийг дуустал доорх зураглалын дагуу явуулахаар тус тус шийдвэрлэжээ.