Монголын сагсан бөмбөгийн холбооны 19 дэх удаагийн дээд лигийн медалийн төлөөx тоглолт болж байна. Өчигдөр “Алдар Танан гарьд” баг “Этүгэн Ирвэсүүд”-ийг 75:116-аар буулган авснаар дээд лигийн хүрэл медаль эзэн боллоо.
Өнгөрсөн жилийн лигийн аварга “Этүгэн Ирвэсүүд” ийн медальгүй хоцров. Үүний араас финалд шалгарсан “Хасын хүлэгүүд” баг “Төв Ургац”-ыг 102:86-аар хожиж, цувралыг 2:1 болголоо. Тоглолт тун ширүүн уур амьсгал дунд өрнөсөн бөгөөд “Төв Ургац”-ын Б.Баярбат талбайд зохисгүй авир гаргасан тул хөөгдөх шийтгэл оноосон юм.
Түүнтэй адилхан алдаа гаргасан “Хасын хүлэгүүд”-ийн Б.Батжавхланд бас ийм шийтгэл өгчээ. Ингэснээр тэд хоёр тоглолт өнжихөөр болж байна. Цувралын дараагийн тоглолт маргааш Спортын төв ордонд болно.