Баянзүрх дүүргийн XI хороо, “Ургах наран” хорооллоос Хонхор чиглэлийн авто замын Бумбат, Цэцээ гүний ам руу салдаг уулзварын баруун талын зорчих хэсгийн ус зайлуулах хоолой эвдэрчээ. Үүний улмаас тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул түр хугацаанд хааж, хүчитгэсэн хавтанг нь солино гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Засварын ажлыг ирэх ням гаригт дуусгахаар төлөвлөсөн бөгөөд Бумбат, Цэцээ гүнийг зорих иргэдэд зориулж түр зам гаргаад буй аж. Хүчитгэсэн хавтанг сольж дуустал түр замаар зорчихыг дээрх газраас анхааруулав.