Бага насны хүүхэд алга болсон тухай дуудлага, мэдээлэл ихэсч байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. Аймгийн хэмжээнд оны эхний гурван сард гэхэд хүүхэд алга болсон 6 дуудлага мэдээлэл ирсэн бол дөрөвдүгээр сард 7 удаагийн дуудлага иржээ.
Цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг шуурхай авч ажилласны хүчинд хүүхдүүдийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Олдсон хүүхдүүд биедээ ямар нэг шарх сорви, гэмтэлгүй байсан тухай цагдаагийнхан мэдээлж байна. Эцэг эх, асран хамгаалагчдын ханаа хяналт сул, анхаарал халамж бага байгаатай холбоотой энэ төрлийн дуудлага ихэсч байна гэж Цагдаагийн газраас анхаарууллаа. Алга болсон хүүхдүүдийн дийлэнх нь найз нөхдийнхөө гэрт очиж хоносон гэнэ.