Төр төмөр нударгаа үзүүлж, зөвшөөрөлгүй барилгыг нурааж эхлэв

2018-05-03 13:08
bvx

 Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Зайсанд байрлах Бурхантай хөшөөний хашаан дотор зөвшөөрөлгүй баригдсан барилгыг өнөөдөр буулгаж байна. БОАЖЯ-наас өнгөрсөн сарын 30-нд энэ ажлыг эхлүүлэх байсан ч тус газрын хамгаалалтын албаныхан оруулаагүй. Хууль бусаар баригдсан уг эзэмшлийн талбай нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн дүү эзэмшдэг гэх мэдээлэл бий.

Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж, Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайдын тушаал өнгөрсөн хоёрдугаар сард гарч зөвшөөрөлгүй барилгыг нураахаар шийдвэрлэсэн байдаг.