Монгол Улсын хэмжээнд 2016 онд зооноз буюу мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнөөр 708 хүн эмнэлэгт ханджээ. Харин 2017 онд энэ тоо хоёр дахин нэмэгдэж 1473 болсон байна. Жил ирэх бүр энэ өвчнөөр өвчлөх хүний тоо нэмэгдэж, дэлхий дахинд уг өвчний нэр болон төрөл нэмэгдэж байгаа нь эрдэмтдийг түгшээж байгаа.
Хүн төрөлхтөнд 1415 өвчин үүсгэгч бүртгэгдсэний 61 хувь нь амтнаас халдварладаг гэнэ. Түүнчлэн хамгийн түгшүүртэй нь шинээр үүсч байгаа өвчний 75 хувийг зоонозын гаралтай өвчин эзэлж байгаа юм. Энэ оны эхний гурван сарын байдлаар 40 гаруй хүнд галзуу халдварлажээ.
Тиймээс нохой, муур болон ямар нэгэн амьтанд хазуулах, ноцуулах, шүлсдүүлэх зэрэг эрсдэлээс хамгаалах шаардлагатай юм. Хэрэв ямар нэгэн замаар галзуу халдварласан тохиолдолд 72 цагийн дотор вакцинд хамрагдахгүй бол ямар ч эмчилгээгүй болдог билээ. Жил бүр халдварт өвчин шинээр бүртгэгдэх болсон. Тухайлбал, 2016 онд 13 шинэ төрлийн халдварт өвчин бүртгэгдсэн бол 2017 онд 10 өөр төрлийн өвчин бүртгэгджээ. Одоогоор Монгол Улсад мал амьтнаас хүнд халдварлаж байгаа 30 гаруй төрлийн өвчин байгаа аж.
1 comment
tegeed naadhiigaa shalgaj, arga hemjee avdag toriin baiguullaga, tor , mal emnelgiinhen baina uu ??!!!
medej baisan um bol yagaad iim ih ayuld hyrsen hoino medeelj baidag um be ????
Zah , delgyyrt baigaa mahnuudaa shaalgaj shinjildeg umuu ugui yu ??!!!