2018-05-03 09:101min05

Гурван тэрбумын хөрөнгөтэй гэх УИХ-ын дарга М.Энхболдыг шалгаж эхэлсэн гэв үү?

enhbold

Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын дарга М.Энхболдыг шалгаж эхэлсэн гэх мэдээллийг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өчигдөр мэдээлэв. Түүнд хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн гэдгийг тус зөвлөлийн дарга Г.Баасан хэлж байсан юм. Мөн УИХ-ын дарга М.Энхболдыг ямар ч бизнес эрхэлдэггүй атлаа гурван тэрбумын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй гэдгийг онцолсон билээ.

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд өнгөрсөн хоёрдугаар сард нэгэн иргэнээс дээрх мэдээлэл ирсэн тухай тус зөвлөлөөс өмнө нь мэдээлж байв. АТГ-аас өнгөрсөн гуравдугаар сард гаргасан төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэгт УИХ-ын дарга хөрөнгө орлогын мэдүүлгээ ийнхүү мэдээлжээ.