”Алтан Баззер”-ын эзэн Б.Тунгалагтамир Солонгост хөглөж явна

“Авьяаслаг Монголчууд” шоуны “Алтан Баззер”-ын эзэн Тунгалагтамирыг тун ч яриа хөөрөө сайтай нэгэн гэдгээр нь хүмүүс андахгүй сайн мэднэ.
Дуулахаасаа илүүтэй яриагаараа үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан тэрбээр тус шоу нэвтрүүлгээс хойш 25-р суваг телевизийн бүтээл “Ар-Өвөрмонголд нэг удаа” нэвтрүүлэгт оролцож үзэгчидтэй дахин уулзаад авсан.
Түүний оролцсон тус нэвтрүүлгийг үзэгчид тун ч шимтэн үзэж байсан бөгөөд энэ удаа тэрээр дахин телевизээр үзэгч олонтой уулзах болжээ. Энэ удаад тэрээр “Монгол-Солонгост нэг удаа” нэвтрүүлэгт оролцож байгаа бөгөөд Солонгост очин тус улсын соёл уламжлалтай танилцаж яваа аж. Түүнийг онгоцны буудалд болон онгоцонд таарсан хүмүүс “Хүүе нөгөө цуйван сэгсэрдэг эгч байна” хэмээн танимхайран түүнийг дэмжиж байдгаа илэрхийлээд авчээ. +3 градустай байсан Солонгост үстэй дээл, булган малгайтай буусан бүсгүй онгоцноос буумагцаа олны хараанд өртөж бяцхан хөглөөд авчээ.