Домогт Майкл Жексон арьсаа солиулсан биш, үнэн хэрэгтээ “Vitiligo” хэмээх нэг төрлийн арьсны өвчтэй нэгэн байжээ. Энэ нь арьсны пигментүүдийг цайруулж,гэмтсэн арьстай нь ойролцоо өнгөтэй болгох эм, тоснууд байдаг. Майкл тэрийг их хэмжээгээр хэрэглэж арьсаа цайруулсан гэдэг баримт байдаг аж.
Тэрээр арьсны өнгөө жигд болгохын тулд эм, тариа, тоснуудыг ихээр хэрэглэдэг байсан бөгөөд арьсаа жигд харагдуулахын тулд маш зузаан будалт хийн явдаг байсан аж. Жексон наранд гарахад ч хүндрэлтэй байдаг байсан тул байнга битүү хувцас өмсөж малгай, бээлий, шил зэргийг байнга хэрэглэдэг байжээ. Түүнийг нас барсны дараа задлан шинжилгээ хийхэд олон төрлийн өвчтэй байсан нь илэрсэн бөгөөд чих, хөмсгөндөө мэс засал хийлгэж хуйхаа солиулсан. Мөн уушигний маш хүнд өвчтэй байсан нь илэрсэн байдаг ажээ.