Иракийн Багдадын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  “Лалын улс” алан хядагчдын бүлэглэлийн үйл ажиллагаанд оролцож байсан хэргээр 29 эмэгтэйд бүх насаар нь хорих ял оноожээ. Тэдний 19 нь орос бол Азербайжан, Тажикстаны иргэд ч байгаа аж. Шүүх хуралд эмэгтэйчүүдийн ихэнх нь ягаан хувцастай орж ирсэн байна.

 “Франс Пресс” агентлагт мэдээлснээр тэд давж заалдах эрхтэй юм байна.  Мөн тэдний ихэнх нь хүүхдүүдтэй юм байна. Хорих ял сонссон эмэгтэйчүүд Элчин сайдын яамны хэлмэрч болон Багдадын их сургуулийн профессорын тусламж авсан бөгөөд ихэнх нь хууран мэхлэлтийн золиос болж Иракт ирсэн гэж мэдүүлжээ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн