Их Британийн Дотоод хэргийн сайд Эмбер Рудд хагас зуун жил оршин суусан шилжин суурьшигчдыг албадан гаргах асуудлын улмаас албан тушаалаасаа огцорчээ. Энэ талаар өнгөрсөн ням гаригт “Sky news” телевизийн сувгаар мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
Хэвлэлд мэдээлснээр, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Эмбер Руддын огцрох саналыг хүлээн авсан байна. Мэй-ийн хэвлэлийн нарийн бичгийн дарга “Өнөөдөр (ням гариг) Ерөнхий сайд Дотоод хэргийн сайдын огцрохыг асуудлыг хүлээн зөвшөөрсөн” хэмээн хэлснийг телевизийн суваг иш татсан байна. Шинжээчид “Руд нь Ерөнхий сайдын хамгийн дотны нөхдийн нэг бөгөөд түүний нэр төрийг хамгаалахын тулд өөрийн карьераа золиослож байна” гэдэгт санал нэгджээ.
Тус улсын Засгийн газраас баримталж буй бодлогоор жил бүр тодорхой хэмжээний цагаачдыг албадан гаргах ёстой аж. Харин Эмбер Радд үүний эсрэг ажиллаж байсан бөгөөд энэ сарын 27-ны өдөр твиттерээрээ дамжуулан энэ бодлогыг мэдээгүй явсандаа уучлалт хүсч байна гэсэн утгатай мэдэгдэл хийсэн талаар зарим эх сурвалжид мэдээлжээ.