Зайсангийн аманд буюу Бурхан багшийн цэцэглэгт хүрээлэнгийн зүүн хойд талд барьсан 3 давхар төмөр карказыг буулгах, ажилд өнөөдөр саад хийжээ. Холбогдох албаныхан газар дээр нь очиж үүйл ажиллагааг нь албадан зогсоох гэсэн боловч хамгаалалтын албанаас нь хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн байна.
Уг газрыг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн дүү эзэмшдэг гэх мэдээлэл байгаа юм Мөн Зайсангийн аманд иргэн О.Одсүрэн ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр Богдхан уулын дархан цаазат газрын зүүн энгэрт газар шорооны ажил эхлүүлсэн байсныг зогсоосон байна.
4 comments
Монголын төр дийлэх нь үү, Гүндалайгийн дүү дийлэх нь үү харж л байя даа
Mongol tur huuli yalnaa gundalai novsh shuu dee
TOR TOMOR NUDRAGAA UZUUL
Угаасаа болдоггүй хүн удам судраараа болдоггүй ажээ.