Эрдэнэбаатар ГАНЗОРИГ 19 хувь “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тогтоол”-ыг “БОАЖЯ-ы сайд Н.Цэрэнбат гуравдугаар сарын 29 өдөр гарсан гаргасан. Зайсангийн аманд олгосон 2170 гэрчилгээ эзэмшигч аж ахуй нэгжүүд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн байна уу гэдгийг яамнаас томилогдсон Ажлын хэсэг нягтлан шалгаж байна.
Эхний байдлаар газрын төлбөр хийгээгүй 28 газрыг дөрөвдүгээр сарын 15-наас хойш 90 хоногийн дотор газраа чөлөөлөх тушаал хүргүүлээд байгаа билээ. Зайсангийн аманд иргэн О.Одсүрэн ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр Богдхан уулын дархан цаазат газрын зүүн энгэрт газар шорооны ажил эхлүүлсэн байсныг зогсоосон байна.
Түүнчлэн өнөөдөр Зайсангийн аманд иргэн Б.Дайчинхүү эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан, тухайн газрын унаган төрх байдал алдагдахад хүрсэн нөхцөл байдал үүсгэсэн байна. Тиймээс Бурхан багшийн цэцэглэгт хүрээлэнгийн зүүн хойд талд барьсан 3 давхар төмөр карказыг буулгах, үйл ажиллагааг нь албадан зогсоохоор албаныхан ажиллалаа.
Харамсалтай нь тус байгууламжийн хамгаалалтын алба хүчтэй эсэргүүцэл үзүүлснээс болж барилгын карказыг буулгаж чадалгүй, хойшуулжээ. Уг газрыг эзэмших зөвшөөрлийг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн дүү эзэмшдэг гэх мэдээлэл байгаа юм.
3 comments
Монголын төр, Гүндалайгийн дүү хоёрын хэн нь дийлэх болоо
барилгын хамгаалалтын албыг дийлэхгүй төртэй юм болж байна уу?
юмных нь Гүндалайгийн дүү байхавд,Увайгүйгээрээ Гүндалай л байгаа шд.