Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, жүдо бөхийн Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа дэлхийн хамгийн өндөр цамхагуудын нэг болох Макао цамхагийн дээрээс “Macau bungy jump” хэмээх 233 метрийн чөлөөт үсрэлт хийсэн байна.
Дэлхийн хамгийн өндөр 10 цамхагийн тоонд багтах уг цамхагийг казиногийн хаан гэгдэх Макаогийн тэрбумтан Stanley Ho-гийн санаачилгаар бүтээгдсэн байна. Энэхүү 338 м өндөр “Макао цамхаг” дээр гарч 28 км квадрат газар нутаг бүхий Макаог бүтнээр нь буюу Колан, Тайпа хойгтой нь хамт харж болно. Мөн Хятадын өмнөд тэнгис, хил залгаа орших бүс нутаг Жухай, Хонконгийг тольдон харах ч боломжтой аж.