Маргааш чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хорих хугацааг сунгах эсвэл суллах эсэхийг шийдэх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.30 цагт товлогдсон байна.
Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, ‘Эрдэнэс Монгол’ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус бүр нэг сар цагдан хорих шийдвэрийг /2018.04.02/-ны өдөр гаргасан.
Тэднийг цагдан хорих хугацаа маргааш дуусч буй бөгөөд урьдчилан хоригдсон гурав хоногийг тооцож оруулжээ. Одоогийн байдлаар С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих санал прокуророос ирсэн аж. Харин Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсангийнх ирээгүй байгаа гэнэ.