Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд автомашинаа байршуулж саад учруулсан 649 жолоочид 12.980.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээг тооцож Замын хөдөлгөөний Удирдлагын төв рүү шилжүүлэн гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлэх арга хэмжээг аваад байна.
Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад дүрэм зөрчин зогсч байгаа зөрчлийг таслан зогсоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслийн хурдан шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт, шалгалтыг тогтмол явуулаад буй.
Замын хөдөлгөөний дүрмийн 11.5.в/чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр буюу түүнд 15 метрээс ойр зайд (тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд) автобусны зогсоолд зогсч хөдөлгөөнд нь саад болсон тохиолдолд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийн 43.2-д заасныг үндэслэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээ /24000 төгрөг/-ээр торгох шийтгэл оногдуулдаг.
1 comment
Зөв зөв. Буудлыг нь эзэлж зогмчихоод л тийшээ явлаа гээд цонхоороо орилоод зогсчихдог гаруудыг торгох нь зөв. Бензинээ дийлэхгүй юм бол үхсэнээ хийж машин унадаг юм. Зөвхөн хотын төв гэлгүй өргөжүүлээд 5 шар, Буянт ухаа-1 зэрэг газруудад хиймээр юм. Хөдөлгөөнд үнэн саадтай шүү дээ.