2018-04-26 16:511min02

Шаардлага хангаддаггүй “Үдийн цай” хөтөлбөрийг цаашид анхаарах уу?

udiin tsai

Манай улс 2006 оноос “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа боловч хөтөлбөр хариуцсан багш, ажилчдын мэдлэг, ойлголт дутмаг байгааг холбогдох албаны хүмүүс хэллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн санаачилгаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем хэлэлцүүлэг өнөөдөр болж, тулгамдсан асуудлуудын талаар харилцан ярилцжээ.Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, ШУТИС, ҮТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Пүрэвжав болон ЕБС-ийн захирлууд, сургуулийн гал тогоо түрээслэгчдийн төлөөлөл оролцсон.

Энэ үеэр энэ хөтөлбөрийг хариуцсан багш, ажилчдын мэдлэг, ойлголт дутмаг зэргээс шалтгаалан халуун хоол өгөх, зөв зохистой хооллолт, хүнсний илчлэг болон тэжээллэг чанарыг анхаарддаггүй гэдгийг болохыг онцлов. Мөн  бүтээгдэхүүний бодит болон нийлүүлж буй өртгийн зөрүүг тооцдоггүй асуудлууд үүсдэг аж. Нийслэлийн сургуулиудын 86 хувь хүүхдүүдэд халуун хоолоор үйлчилдэг байна.