2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Нийгмийн даатгалын байгууллага иргэдэд нээлттэй ажиллаж, хүрч үйлчилнэ. Энэ удаагийн нээлттэй өдөрлөгийг иргэдийн оролцох боломжийг хангах зорилгоор амралтын өдөр зохион байгуулж байгаагаас гадна аймаг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нар хувиараа бизнес эрхлэгчдийн ажлын байранд, сумдын нийгмийн даатгалын байцаагч нар малчны хотонд хүрч үйлчилэхээрээ онцлог юм.
Өдөрлөгийн үеэр нийгмийн даатгалын тухай хууль эрх зүйн мэргэшсэн зөвлөгөө, мэдээлэл авахаас гадна сайн дурын гэрээ байгуулж, шимтгэл төлөх, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, гэрчилгээгээ баталгаажуулах, Нийгмийн даатгалын цахим үйлчилгээний апликэйшний бүртгэл баталгаажуулах зэрэг үйлчилгээг газар дээр нь авах боломжтой.
Ажил олгогч, даатгуулагч, иргэд та бүхнийг урьж байна.
Улсын хэмжээнд зохион байгуулагдах “Нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг”-ийн байршлын мэдээллийг хүргэж байна.
Эх сурвалж: http://www.zaluu.com/read/21fe674ba