Эмэгтэй хүнийг эрхэмсэг, дэгжин, бусдаа илүү эмэгтэйлэг харагдуулах даашинз бусдаас айдаггүй гудамжны хэв маягтай хослож хүчээ авна гэж та өмнө нь бодож байсан уу? Унтахдаа л өмсдөг нарийн мөр, шулуун загвартай торон, торгомсог загвартай слип даашинз сүүлийн хэдэн жилд охинд бүсгүйчүүдийн дунд трэнд болж буй.
Юутай ч хослуулж өмсөж болох энэ даашинзаар хаана ч ямар ч арга хэмжээн дээр “гангарч” болно. Дотуур нь захтай цамцаа өмсөөд өглөө ажилдаа гарч болно. Амралтын өдөр нарийхан бариу жийнсэн дээр мөрөн дээрээ савхиа тохоод кэттэй өмссөн байхад та хэзээ ч буруудахгүй.Загварын ордууд слип даашинзыг энэ жилийн трендэд хэрхэн амилуулсаныг хараарай. Энэ жил ч бас тэр “хаашаа ч явахгүй” бололтой.