Ерөнхийлөгч Х.Баттулга энэ хаврын чуулганаар хүүхдийн мөнгийг 100 хувь олгох тухай хуулийн төслийг өргөн барьсан боловч эрх баригч намынхан хүлээж авсангүй. УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж, нийт хүүхдийн 80 хувьд мөнгө олгохоор болов. Хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцээд ийм шийдвэрт хүрсэн байна.
Учир нь “ОУВС-тай тохиролцсоны хүрээнд нийт хүүхдийн 60 хувьд нь олгож байгаа хүүхдийн мөнгийг 80 хувьд хүргэхээр болсон. Энэ чиглэлээ баримтлана. Мөн хүүхдийн мөнгийг 100 хувьд олгож байхад 90 хувь нь авдаг байсан нь судалгаагаар тогтоогдсон аж. Иймд нийт хүүхдийн 80 хувьд нь олгох нь зүйтэй” гэж үзжээ. Түрдээ гацаад байсан хүүхдийн мөнгийг тавдугаар сарын 1-нээс олгох юм байна.