ХУД-ын Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын төлөөллүүд хууль бус тогтоол шийдвэр гаргаж байдаг ИТХ-ын тэргүүлэгчдэд хариуцлага тооцох цаг нь болсон тухай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд иргэдийн хурлыг хуралдуулахгүй байгаа нь хэрээс хэтэрсэн асуудал хэмээн үзлээ.
Уг дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид хууль бус тогтоол шийдвэр гаргаж, түүнийгээ буцаан цуцалж, дүүргийн иргэдийг талцуулж хуваасан үйл ажиллагааг тогтмол явуулж байгаад иргэд шүүмжилж байна.
Энэ асуудлаар зарим нэг зүлийг ХУД-ийн 15 хорооны иргэн Н.Төмөрбаатараас тодрууллаа.
-ХУД-ын иргэдийн төлөөлөгчдийн тэргүүнүүд удаа дараа хууль зөрчсөн гэж байна. Үүнийг тодруулж хэлбэл?
Хороодын иргэдийн нийтийн хурлын хуралдааныг хуралдуулахгүй байх оролдлогыг гурван удаагийн тогтоолооор хүчингүй болгосон. Энэ үйлдэл нь одоо хэрээс хэтэрлээ. Нийт 16 хорооны ИТХ-ыг хуралдуулахгүй байх тухай өнгөрсөн оны нэгдүгээр сарын 03-нд, хоёрдугаар сарын 08-нд, гуравдугаар сарын 14-нд тоот албан бичгүүдийн хороодуудад хүргэж удирдах байгууллагуудын эрхэнд халдсан.Хорооны иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагаанд хөндөнгөөс оролцдог байдлаа зогсоохыг шаардаж байна.
-Танай дүүргийн ИТХ-аас дахин өөр төлөөлөгч томилсон гэсэн үг үү?
Иргэдийн нийтийн хурлын анхдугаар товыг зарлаж хуралдуулсан. Хороо тус бүр хоёр хурлын дарга, хоёр засаг даргатай болсон. Энэ нь иргэдийг хооронд нь талцуулж байгаагын нэг илрэл. Түүнчлэн хууль бус шийдвэрүүдийг удаа дараа гаргасан. Өөрөөр хэлбэл энэ оны хочрдугаар сард гаргасан зургаан тогтоол гэхэд шүүхийн маргаантай. Бүх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нэрээр удаашруулж цаг хожих гэсэн үйлдлээ зогсоох чухал.
Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамгийн сүүлд хэзээ хуралдсан бэ?
2016 оноос хойш нэгч удаа хуралдаагүй.Иргэдийн хүлээлт маш их байна. Бид өнөөдрөөс АТГ-аас санал гомдлоо хүргүүлэх гэж байна. Дүүргийн иргэдийн төлөөлөгдийн тэргүүнүүд 18 ажилтан, албан хаагч нарт тэтгэмж, халамж өгч ажлаас халсан.
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн томилогдсон цагаасаа эхэлж Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл гаргасан. Эрүүгийн хуульд заасан дураараа аашлах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан. Хурлын бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, нутаг дэвсгэртээ сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах эрх бүхий Тэргүүлэгчдийн үйл ажиллагаа илт доголдох боллоо.